УНТЭ: Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэх хоёрдугаар баг УЛААН БҮСРҮҮ орлоо
2021 оны 4 сарын 27
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь энэ сараас эхлэн Ковид-19 коронавируст халдвараар өвчилсөн тохиолдлыг эмнэлгийн зүүн байр буюу өргөтгөлийн хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ 80 ор дэлгэж, тусгаарлан эмчилж байна.
Тэгвэл галын шугаманд мэдлэг чадвар, тэсвэр хатуужил, эр зориг, чин сэтгэлээрээ манлайлан ажилласан их эмч Б.Одончимэг ахлагчтай “Титэм 1-р баг”-ийн 32 эмч, эмнэлгийн ажилтнууд ээлжит үүргээ амжилттай гүйцэтгээд гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Өчигдөр их эмч Л.Анхбаяр ахлагчтай “Титэм 2-р баг” -ийн 34 эмч, эмнэлгийн ажилтнууд улаан бүсрүү 14 хоног тусгаарлагдан ажиллахаар оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
1
626072
5 эможи
зочин
2021-04-27 19:51
Та нар минь мундаг шүү. Хамгийн гол нь эрүүл байгаарай, та нар минь сөхөрвөл бид сөхөрнө шүү
сүрэн
2021-04-27 17:30
та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Та бүхнийг минь бурхан ивээх болтугай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс