Улсын хэмжээнд 239 мянган хүн коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд байна

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өдөрт дунджаар 60 мянга гаруй иргэнийг хамруулж байгаа билээ.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 707 мянган хүн I тунд, 239 мянган хүн II тунд хамрагдсан байна.  Үүнээс  II тунд хамрагдсан иргэдийн 232 мянган нь нийслэлд, 7370 мянган хүн орон нутагт тус тус хамрагджээ.

Улаанбаатарт дархлаажуулалт дүүрэг тус бүрд харилцан адилгүй, 38-73 хувийн хамрагдалттай байна. Баянзүрх дүүрэгт хамгийн олон иргэн вакцин тариулжээ. 

Түүнчлэн өнөөдрөөс 45-аас дээш насныхан дархлаажуулалтад хамрагдана гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар  239 мянган хүн амьдралын хэвийн байдалд орох боломж нь ийнхүү удахгүй нээгдэх юм. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын явц:

Arslan.mn

Нийслэлд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дүүрэг тус бүрээр явцыг ангилж харвал:

Arslan.mnОрон нутаг дахь дархлаажуулалтын явц:

Arslan.mn

Дархлаажуулалт дэлхий дахинд:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626068
0 эможи

вакцин

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up