Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 957, орон нутагт 135, гадаадаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,098 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 32,437 боллоо.

1,098 тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол

  • 957 нь Улаанбаатар хотод
  • 135 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Arslan.mn

Мөн хугацаанд 733 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар  өвчний хүндрэлээр нийтдээ 88 хүн нас бараад байна.

Халдварын улмаас 4,427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,557
  • Хүндэвтэр - 1,447
  • Хүнд - 343
  • Маш хүнд - 80 хүн байна.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626064
1 эможи

keyboard_arrow_up