АӨСҮТ: Хайрст үлд гэж юу вэ?
2021 оны 4 сарын 28
Арьс өвчин судлалын үндэсний төвөөс /АӨСҮТ/ цуврал мэдээллийг хүргэж ажиллаж байгаа билээ. Энэ удаад ХАЙРСТ ҮЛД өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Арьсны эмгэгийн эмч нар хайрст үлд буюу псориаз өвчнийг хамгийн тааварлашгүй өвчин хэмээн нэрлэдэг. Псориаз нь олон жилийн турш судлагдаж буй нуугдмал өвчин юм.
ХАЙРСТ ҮЛД гэж ямар өвчин бэ?
- Арьсны өвчний дунд тархалт ихтэй, удамших хандлагатай
- Ямар ч нас, хүйсийн хүн өвчлөх боломжтой
- Арьс, хумс, үе мөч ихэвчлэн гэмтдэг олон шалтгаант архаг дахилтат явцтай, халдварын бус үрэвсэлт өвчин
- Арьсны эсийн хэт ургалт болж арьс зузаарах шинжээр илэрдэг
Та хөл хориотой эдгээр өдрүүдэд арьсны өвчлөл, харшил, хүүхэд, арьс гоо засал, мэс засал зэрэг төрөлжсөн тусламж, үйлчилгээг 70135036 дугаарт хандаж авах бүрэн боломжтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
626063
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс