УОК: Эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар нь зорчуулна
2021 оны 4 сарын 27
Өчигдрөөс эхлэн хатуу хөл хориог үргэлжлүүлж байгаа бөгөөд автомашинууд QR кодоор явж эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн олон асуудал гарч ирсний нэг нь эмнэлгээс гарах иргэд өөрсдийн унаагаар гарч чадахгүй, автобусаар явах шаардлагатай болсон. Тэгвэл УОК хуралдаж зарим нэмэлт зохицуулалтыг хийсэн бөгөөд эмнэлгээс гарч буй иргэдийг эмнэлгээс гарах хуудсыг үндэслэн ар гэрийнхэн нь хувийн авто машинаараа ирж авах нь зүйтэй хэмээн УОК-ын Шуурхай штаб, Тээврийн цагдаагийн албаныхан санал нэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626050
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс