Л.Баттөр: Эрүүл мэндийн тусламж авахад PCR шинжилгээ шаардлагагүй

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд аль ч салбарт ажил болон хувийн шугамаар зорчих, үйлчилгээ авахад PCR шинжилгээ шаардаж байгаа билээ. Харин  иргэд эрүүл мэндийн салбараар үйлчилүүлэхэд PCR шинжилгээ шаардлагагүй болсон байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цахимдаа жиргэжээ.

Тэрбээр "Цар тахлын халдварын нас баралтын 90 хувь нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой." гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626004
0 эможи

keyboard_arrow_up