Дахин ХОЁР ХҮН нас барж, нас баралт 80 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн хоногт 856 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 31339 боллоо. Шинээр халдвар авсан нь батлагдсан 856 иргэний 744 нь Улаанбаатар хотын иргэн байгаа бол үлдсэн 112 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Харин 1060 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 16815 иргэн эдгэрчээ.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан хоёр иргэн нас баржээ.
Улмаар Монгол Улсын хэмжээнд халдварын улмаас 80 хүн нас бараад байна.
Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний нэг нь 61 настай эрэгтэй бол нөгөө нь 64 настай эмэгтэй байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 80 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.