Л.ЭНХСАЙХАН: Шинжилгээний хариуг засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн ажилтан манай салбарт БАЙХГҮЙ

2021 оны 4 сарын 24

ЭМЯ

ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээллийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан анх олон нийтэд мэдээлж, lvietv-ээр нэвтрүүлэг цацагдсан. Үүнийг эсэргүүцэж Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийсэн.

Тэгвэл ийм ёс зүйгүй хүн эрүүл мэндийн салбарт байхгүй гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан асуултад хариулахдаа хэллээ.

Тэрбээр "Би 2003 оноос лабораторийн шинжилгээ хийгээд суусан. Энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын маш олон хүнтэй хамтарч ажиллаж байхад шинжилгээний хариуг худал гаргая, хүнд буруу мэдээлэл өгье гэдэг хүн бол байхгүй. ХӨСҮТ-ийн ажилчид руу хүмүүс рүү дайрсан. Тэнд олон лаборатори байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна. Эерэг хариу гарсан байхад сөрөг, сөрөг гарсан хүний хариуг албаар эерэг гээд засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй. 

Бүгд чин сэтгэлээсээ, хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа та бүхэндээ маш их итгэж байна. Цар тахлын үед чин сэтгэлээсээ ажиллаж байгаа бүх ажилчдадаа бүгдэд нь баярлалаа. Эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, гэртээ байгаа иргэддээ мөн баярлалаа" хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
625961
5 эможи

keyboard_arrow_up