ХУВААРЬ: Вероцелл вакцины хоёр дахь тунг хийлгэх ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

УОК-ын ажлын хэсэг хуралдаж мэдээлэл хийлээ.

УОК төлөөлөгч Ганзориг:  Дүүрэг болгон дээр автобус гаргаж ажиллана. Явуулын 40 автобус явна. Нэг дүүрэгт 10 гаруй цэг ажиллана. Гэрт ойр байгаа цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана. 

Зохион байгуулалттай явуулахын тулд давтан тунгийн товлолт хугацаа болсон хүмүүс л дархлаажуулалтийг хийнэ. Бид аль болох 56 хоногт хүргэлгүй хурдан дархлаажуулалт хийхээр зорьж байана.

Өрхийн эрүүл мэндийн төв болон хорооноос 2 дахь тунд хамрагдах иргэдэд хаана хэзээ хийлгэхийг утасаар болон мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ. Зарлал авсан хүмүүс л тухайн үедээ дархлаажуулалтад хамрагдана.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулна. Тиймээс дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Давтан вакцинжуулалтыг тогтоосон хуваарийн дагуу л хийнэ. Өөрөөр хэлбэл, Өрхийн эмнэлэг болон хорооноос тухайн өдөр вакцинжуулалтад хамрагдахаар товлогдсон хүмүүст хэдэн цагаас аль цэгт очихыг хэлнэ. Зарлал авсан хүмүүс тухайн өдрөө заасан хугацаанд вакцинд хамрагдах ёстой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
625903
4 эможи

keyboard_arrow_up