Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ нь коронавирусийн халдвартай хүмүүсийн эмчилгээг хийж эхэллээ

2021 оны 4 сарын 22

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь коронавирусийн халдвартай хавсарсан эмгэгтэй хүнд өвчтөн тусгаарлан эмчлэх 100 ор дэлгэн зохион байгуулалт хийж ажиллаж эхэллээ.

Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч АУ-ны доктор Б.Хишигжаргал "Коронавирусийн цар тахал Монгол Улсад тархаад байгаа эдгээр өдрүүдэд УНТЭ-т цөөн тоогоор илэрч байсан бол сүүлийн үед эмнэлэг дотроо халдвар тархах эрсдэл их байна. Манай эмнэлгийн 48 ажилтан уг халдварыг авсан бөгөөд сүүлийн үед энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул бид эмнэлгийн зүүн жигүүрийг коронавирусийн халдварын үеийн эмчилгээг хийхээр зохион байгуулж, 100 ор дэлгэлээ. Одоогийн байдлаар 3-6 давхруудад коронавирусийн халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байна." хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625895
0 эможи

keyboard_arrow_up