УОК: Вакцинжуулалтыг энэ долоо хоногт эрчимжүүлнэ
2021 оны 4 сарын 22
УОК-ын Шуурхай штабаас өчигдөр орой мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Маргааш, нөгөөдрөөс Verocell вакцин ирнэ. Ингэснээр хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг идэвхтэй хийнэ. Одоогоор 600,000 гаруй иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн. Эхний ээлжид эдгээр иргэнд хоёр дахь тунг нь хийнэ. Дараа нь 400,000 иргэндээ хийх юм. Энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.
Вакцин ирсэн тохиолдолд өдөрт 40-50 мянган иргэнийг вакцинжуулж, богино хугацаанд буюу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн нэг сая гаруй иргэнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625851
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс