ХӨЛ ХОРИО: Өчигдөр УГТЭ-ийн амбулаториор 545 иргэн үйлчлүүлсний 64 нь хөдөө орон нутгаас иржээ
2021 оны 4 сарын 21
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нийт 302 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 46 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Амбулаториор нийт 545 иргэн үйлчлүүлсний 46 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна.
Энэ хугацаанд төлөвлөгөөт 20 , яаралтай 9 мэс засал амжилттай хийгджээ. Мөн Яаралтай хүлээн авахаар 64 иргэн тусламж үйлчилгээ авсны 13 нь эмнэлэгт хэвтсэн байна.
Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625836
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс