СЭТГЭЛ ЗҮЙЧ: Шөнийн нойр хэзээ ч өдөр нөхөгддөггүй

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Нойртой холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Ж.Гантулга зөвлөгөө мэдээлэл өглөө.

Нойр бол хүний амин чухал хэрэгцээний нэг.  Хүн өдөрт 7-8 цаг унтаж бүрэн амарч байх хэрэгтэй. Хүн аль ч насандаа бүрэн унтаж, тархиа байнга сэргээж байх нь чухал. Нойргүйдэл бол аль ч насны хүнд тохиолдож болно.  Бага насны хүүхдээс эхлээд өндөр настангууд бүгд нойрны хямралд орж болдог. Ихэнх хүмүүс өндөр настангууд л нойргүйддэг гэж боддог. Гэтэл ажил, хөдөлмөрийн насныхан ажлын байрны стресс, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан нойргүйдэх асуудал гардаг.

Нойрын хямралын үр дагавар:

  • Өдрийн турш нойрмоглоно
  • Ядарна
  • Анхаарал төвлөрүүлэх чадвар буурна
  • Шийдвэр гаргахад бэрхшээл үүснэ
  • Уур уцаартай болно
  • сэтгэл гонсойно
  • Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэх юм.

Шөнийн нойр хэзээ ч өдөр нөхөгддөггүй. Тиймээс та ээлжийн ажилтай биш л бол өдөр тутамдаа шөнө нь сайхан амарч унтаж байх нь чухал.

Нойрны хямралын хэд хэдэн шалтгаанууд байдаг.  Гэхдээ сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд Сэтгэл зүйн болон амьдралын хэв маягтай холбоотой нойртой холбоотой үүсэж байгаа амьдралын тулгамдсан асуудлууд их гарч байна.

Нойрны өөрчлөлтийг даван туулах арга:

  • боломжийн шалтгаануудыг тодорхойлох
  • нойрны өөрчлөлтийг шийдвэрлэх
  • өдөр тутмын амьдралын хэв маягийн шалтгаануудтай ажиллах
  • тайвшруулах амьсгалын дасгал хийх
  • нойрны талаарх тэмдэглэл

Нойргүйдэлтэй үед тайвшруулах амьсгалын дасгал их үр дүнтэй байдаг. Үүнд:

  • 3-н секундийн турш аажим амьсгал гаргах
  • 3-н секундийн турш аажим амьсгал авах
  • Дахин амьсгал авахын өмнө 3-н секунд амьсгалаа түгжих
  • Орой эсвэл өглөө бүр 10 минутын турш амьсгалын дасгал хийх / огт хийхгүй байснаас 5 минутын турш хийх нь илүү үр дүнтэй/

Яаж сайн нойртой болох вэ?

  • Таны унтах орчин дуу чимээгүй байх
  • таны унтах өрөө хэт халуун эсвэл хэт хүйтэн биш байхаар зохицуулах
  • Ялангуяа оройдоо согтууруулах ундаа, кофе, цайг хэрэглэхгүй байх
  • Унтахаасаа  өмнө юм идэхээс татгалзах
  • Оройн хоолоо аль болох эрт идэх
  • орондоо орж унтахаа хүлээн бүү хэвт
  • оройн цагаар оюуны болон бие махбодын идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх дасгал хийх
  • Унтахаас өмнө өдрийн цагаар нойрсохоос зайлсхийх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
11
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
2
625831
38 эможи

Болормаа
2021-04-22 19:50
Өртөөний жижүүрээр 30 жил ажилласан шөнө нойргүй хонодог хүнд нөхцөлд оруулж өгнө үү
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up