Ж.Байгалмаа: Хөл хориог энэ сарын 25-нд дуусгавал хэсэг хугацаанд өвчлөл буураад ДАХИН ӨСНӨ

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож, дараах асуултад хариуллаа.

Тэрбээр "Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм.  Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон. Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн эмийн сан, хүнсний дэлгүүр явах зэрэг хөдөлгөөн буураагүй. Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм.

Шинжилгээнд илрэх эерэг үзүүлэлт 5 хувьтай байсан, бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон. Иргэдийн зорчилт хөдөлгөөний графикаас харахад, өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн "хасах үзүүлэлт"-тэй байсан. Цагаан сарын үеэр мөн 40 хувийн хасах үзүүлэлттэй байгаа бол, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна.

Хөл хорио энэ сарын 25-нд дуусвал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжилбэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна.

Arslan.mn

Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна. Хэрвээ хөл хориог энэ сарын 25-нд дуусгавал эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна. Мөн хөл хорионоос гарах төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай байна. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
7
625824
12 эможи

Nergui
2021-04-25 11:41
Ymr aimr setgeliin daramtttaiimbe
ард түмэн
2021-04-21 21:58
худлаа тоон мэдээлэл явуулж ард иргэдийг айлгаж МАН ын гар хөлүүд ерөнхийлөгчийн сонгуулийн пр хийгээд бхаа больж үз ард түмэн уос төрийн золиос болж үр хүүхдүүд маань өосөж бна 300.0 төгрөгөөр ард түмнийг хэдэн сар хоног амьдар гээд бган хэнэггүй хариуцлагагүй нь үхэх нь үхээд халдвар авах нь аваад байгалийн галгаралаараа явна биз тэртэйй тэргүй хууль тогтоогч их хурлын гишүүд нь гамшгийн хуулиа зөрчөөд согтуугаар машин барьж аваар осол хийгээд 30.40 лам гэртээ цуглуулж хийсэн нүгэлээ наминчилж ном хүртэл уншуулж бхад ард түмэн яахаараа гэртээ ажил төрөлгүй гэртээ сууж бх ёстой гэж болиорой вакцины мөнгө идэж уугаагүйм бол вазцинаа авчир яаралтая хөл хортог сунгахгүй шүү
иргэд
2021-04-21 21:52
битгий худлаа сүржигнээд бай олон хүн халдвар авсан гэж худлаа мэдээлэл өгч үасгийн газрын улс төрийн бодлогыг хэрэгжүүлж жагсаал цуглаан хийлгэхгүй гэж арга хэрэглэж бгааг чинь эсэргүүцэж ард түмэн дургүйуэж бна хөл хорио гэж шал дэмий юм хийгээд дүр эмгэж хөл хорьсон болоод үр дүнгүй улам халдвар нэмэгдээд бна гэж хийрхээд бгааг чинь ард түмэн мэдэж бна хөл хориог сунгаад үзээрэй үзэлцэнэ шүү
Зочин
2021-04-21 19:54
Cdanuud hudlaa shaatsgaaj oghiima haana bn ter horiod buuj bga chin songuulia oirtuulked ydchih uym sdanuud
Зочин
2021-04-21 19:53
Cd
Зочин
2021-04-21 16:10
Odoo boliishdee hudlaa garuudaa
Зочин
2021-04-21 15:21
эд нар яаж мэдээд байнаа нөгөө сөрөг гэсэн бичгээрээ тооцоолоод байгаа юмуу
keyboard_arrow_up