ЭМДЕГ: ЭМД-ын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс цаг алдалгүй ТҮРГЭН ТУСЛАМЖ авах боломжтой

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

ЭМДЕГ-аас 2021 онд даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг иргэдэд зориулан цуврал болгон танилцуулж байна.

Та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс цаг алдалгүй ТҮРГЭН ТУСЛАМЖ авах боломжтой.

  • Даатгуулагч иргэд дараах байгууллагуудаас ТҮРГЭН ТУСЛАМЖ авахад иргэнээс төлбөр авахгүй бөгөөд 100 хувь ЭМД-аас хариуцна.
  • Иргэнд үзүүлсэн түргэн тусламжийн цогц үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдолд тооцно.
  • Эмчийн үзлэг, газар дээр нь үзүүлсэн тусламж, үйлчилгээнд ашиглагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, тээвэр, шатахууны зардал болон бусад холбогдох бүх зардал хамаарна.
  • ОХБ-ийн жагсаалт дахь түргэн тусламжтай бүлгийн “км” нь тухайн түргэн тусламжийн нэг талын зайг илэрхийлнэ.

Хүрч үйлчлэх зайн хэмжээнээс хамаарч

  • ойрын дуудлага -25 км хүртэл /суурин газар дотор/
  • 25 км -70 км хүртэл
  • алсын дуудлага - 70-450км
  • 451 км-ээс дээш

Аймгаас Улаанбаатар хот руу эсхүл ойролцоо төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадамжтай эрүүл мэндийн байгууллага руу өвчнийг эмчийн хяналтын дор тээвэрлэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг ОХБ-ийн жагсаалт дахь түргэн тусламжийн бүлгийг баримтлан санхүүжүүлнэ.

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс хүнд өвчтэй иргэнийг эмчийн хяналтын дор тээвэрлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625778
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up