СЭМҮТ: Коронавирусийн халдвартай, сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийг эмчиллээ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2021 оны энэ сарын 2-ны өдрөөс эхлэн коронавирусийн халдвартай, сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийг эмчилсэн баг өнөөдөр тусгаарлалтаас гарлаа. Тус багийг СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эмч Д.Баттөр ахалж, Б.Энхжаргал, Д.Болортуяа сувилагчтай баг, ойрын хавьтлыг тусгаарлан ажигласан Сэтгэцийн эмгэг судлалын 1-р клиникийн эрхлэгч Г.Нарантуяа ахлагчтай, Б.Кулъш, Б.Батцэцэг сувилагчтай баг хамт олон ажилласан байна.
Мөн энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Сэтгэцийн эмгэг судлалын 5-р клиникийн эрхлэгч Э.Амгалан ахлагчтай, Г.Батмөнх, М.Оюунтөгс сувилагчтай баг коронавирусийн халдвартай, сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийг, Сэтгэцийн эмгэг судлалын 6-р клиникийн эмч Б.Бөхбат ахлагчтай, Ц.Гэрэлмаа, Т.Урангоо сувилагчтай баг ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиллаж байна.