Б.Болдсайхан: “Ковид“ эмч нараас болж тарж байгаа гэх мэт “ГҮТГЭЛГИЙГ ТЭВЧИХГҮЙ“
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр тэрбээр "халдварын тоо өндөр хэвээр байгаа энэ үед эрүүл мэндийн ажилтнууд ачааны хүндийг үүрч байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайралтууд их ирж байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Тиймээс олон нийтийн сүлжээн дэх буруу ташаа мэдээлэл, гүтгэлэгт автахгүй эрүүл мэндийн ажилтнууддаа урам өгч байхыг уриалж байна" гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл энэ талаар Б.Болдсайхан эмч " Эмч нар олон давхар хамгаалалт тусгаарлалт хийгээд Ковидтой зууралдаад удаж байна. Бүх ачаалал, хүн хүрэлцэхгүй, ядарч байгаа хэдий ч тэд тэвчиж хүлцэнгүй байгаа. Харин Ковид эмч нараас болж тарж байгаа ... гэх мэт тэнэг гүтгэлгийг тэвчихгүй" гэжээ.