ФОТО: Өнөөдөр AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийж байна
Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм.
Вакцины 2 дахь тунг эхлүүлээд буйг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээллээ. Эхний ээлжинд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон онцгой байдлын, ОСГ-ны хороо хорины ажилтнуудыг хамруулж байгаа аж. Тухайлбал, эрчимт эмчилгээ, сэхээний эмч, сувилагч, ажилтнууд халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй учир эхний ээлжинд вакцины 2 дахь тунд хамруулж байна.
Вакцины 2 дахь тунг эмнэлгийн ажилтнуудаар эхлүүлжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|