Коронавируст халдвараар ТАВАН хүн нас барж, нийт нас баралт 49 боллоо

2021 оны 4 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар буюу сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Дөрвөн тохиолдол нь эмч, эмнэлгийн ажилтнууд аж.

Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар ТАВАН хүн нас барлаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 49 боллоо. 

Тухайлбал,

  • 75 эмэгтэй 4.11-нд онош нь батлагдаж, Ачтанд эмчлүүлж байсан
  • 55 эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт
  • 34 эрэгтэй 04.15-нд онош нь батлагдсан, БЗД-ийн 4-р хорооны иргэн байсан 
  • 57 эрэгтэй 03.31-нд батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан
  • 61 эрэгтэй 04.16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. 

Мөн сүүлийн цагийн хугацаанд 524 иргэн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн тохиолдлын тоо 12.401 болсон байна.

Өнөөдрийн байдлаар нийт 3366 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь;

  • хөнгөн-2193 /65,2 хувь/
  • хүндэвтэр-869 /25,8 хувь/
  • хүнд-241 /7,2 хувь/
  • маш хүнд-63 /1,9 хувь/ хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625703
0 эможи

эмээ
2021-04-19 15:02
ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ГЭЭД БАЙХ ЮМ . ТЭГЭЭД ЭМНЭЛГЭЭС ГАРААД ҮХЧИХСЭН ЮМ УУ . ЭДГЭЭЖ ГАРГАДАГГҮЙ ЮМ УУ . ЮУ ГЭЭД БАЙГАА ЮМ . ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИЧЭЭЧ !!
keyboard_arrow_up