Сүүлийн хоногт Улаанбаатарт 767, орон нутагт 118, эмнэлгээс шалтгаалах дөрвөн тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 4 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,384 хүний сорьцод шинжилгээ хийхэд 889 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 22,884 боллоо.

Тухайлбал,

  • Нийслэлд 767, эрүүл мэндийн ажилтан- 4,
  • Архангай - 5,
  • Баян-Өлгий-1,
  • Булган-1,
  • Дархан-Уул - 16,
  • Дундговь-1,
  • Завхан-2,
  • Орхон-26,
  • Өвөрхангай-4,
  • Сэлэнгэ-4,
  • Төв-29,
  • Увс-5,
  • Ховд-18,
  • Хөвсгөл-3,
  • Хэнтий-3 нийт 889 тохиолдол нэмэгдлээ.

Мөн хугацаанд 524 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар нийт 12,401 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 49 хүн нас бараад байна.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа  гэж ЭМЯ-аас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625702
0 эможи

keyboard_arrow_up