ХӨЛ ХОРИО: Өчигдөр УГТЭ-ийн Яаралтай хүлээн авахаар 68 иргэн үйлчлүүлж, ДОЛООН мэс засал хийгджээ
2021 оны 4 сарын 19
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр нийт 310 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 51 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Мөн төлөвлөгөөт гурван, яаралтай дөрвөн мэс засал амжилттай хийгджээ. Мөн Яаралтай хүлээн авахаар 68 иргэн тусламж үйлчилгээ авсны 16 нь эмнэлэгт хэвтсэн байна.
Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625698
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс