Ж.Гантулга: Хөл хорионы үед гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ, хүүхэдтэйгээ зөв харьцах нь чухал

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

Өнөөдрийн ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийн үеэр Цар тахал хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа, үүнээс хэрхэн сэргийлэх талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Ж.Гантулга  мэдээлэл, зөвлөгөө өглөө. 

Хүний сэтгэл хөдлөлийн байдлыг графикаар харуулбал, сэтгэл хөдлөл нь харьцангуй тогтвортой хүн бол сэтгэл хөдлөл нь эерэг, -3 хүртэлх байх юм бол тухайн хүнийг ЭРҮҮЛ ХҮН гэж үздэг. Харин сэтгэл хөдлөл нь тогтвортой хэвийн байх түвшингээс хэд доошоогоо унах, энэ байдал нь тодорхой хугацаанд үргэлжилж амьдралд нь сөрөг нөлөө үзүүлснээрээ тухайн хүн СЭТГЭЛ ГУТРАЛЫН асуудал үүсэж эхэлж байна гэж үзнэ.

Зарим олон улсын судалгааг танилцуулбал,

  • Дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая орчим хүн байна.
  • Сэтгэл гутрал нь амиа хорлох үйлдэлд хүргэдэг. Жил бүр  800,000 хүн амиа хорлож нас барж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь 15-29 насныхан байна.
  • Сэтгэл гутрах эмгэг хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг.
  • Сэтгэл гутрал эмэгтэйчүүдэд илүү тохиолдох ба эмчилгээнд илүү үр дүнтэй гэсэн судалгаа байна.

Насанд хүрэгчдийн 10-15 хувьд, өсвөр насны хүүхдийн 5-10 хувьд нь сэтгэл гутрах эмгэг тохиолддог. Коронавируст халдварын үед СЭТГЭЛ ГУТРАЛ бол хүмүүсийн дунд тулгамдаж буй асуудлуудын нэг болж байна гэдгийг СЭМҮТ-өөс ковид дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн судалгаа харуулсан байгаа.

Сэтгэл гутралын үед

  • өөртөө болон ирээдүйдээ итгэлгүй болох,
  • өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөрийгөө буруутгах,
  • гэмших, ирээдүйгээ сөрөг байдлаар төсөөлөх,
  • үйл хөдлөл, үг яриа удаашрах,
  • өмнө нь  сонирхдог байсан зүйлээ тоохоо болих,
  • хоолны дуршил буурах,
  • нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцохоо болих,
  • аль болох ганцаараа байхыг эрмэлзэх зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгүүд илэрдэг.

Тиймээс эцэг эхчүүд, насанд хүрэгчид өөрсдийгөө анзаарахаас гадна, хамт байгаа гэр бүлийн гишүүд болон хүүхдүүддээ мэдэрч, анхаарал халамж тавих нь чухал байна. 

Аль болох тэднийг сайн сонс. Яаж байна, юу болж байна, чамд юу мэдрэгдэж байна. Ээж нь, аав нь чамд яаж туслаж дэмжих вэ гэх мэтээр хүүхэдтэйгээ  харьцаж, мэдрэмжийг нь гадагшлуулж өгөөрэй. Харин сонсохдоо шүүмжилж, буруутгаж болохгүй.

Өсвөр насны хүүхдүүдэд мөн энэ аргыг хэрэглэж болно. Энэ насны хүүхдүүд нийгмийн болон найз нөхдийн харилцаанд түлхүү оролцдог. Гэтэл харилцаа хоригдсоноос хүүхэд бухимдах, илүү дотогшоо болох гэр бүлийн харилцаанд оролцохгүй, ганцаараа цагийг өнгөрүүлэхэд анхаарах дэлгэцийн хэрэглээнд хэтэрхий их цаг гаргах, өрөөндөө ганцаарөө байхыг илүүд үзэх  гэх мэт үйлдлийг гаргаж болно. Харин энэ үед хүүхдээ буруутгаж, үгүйсгэж зэмлэж болохгүй.

Мөн хэт их хэрэгцээгүй, баталгаагүй, эх сурвалгүй мэдээлэл унших нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл түгшилт, санаа зоволтыг ихэсгэдэг. Тиймээс өөрийн гэсэн баталгаатай мэдээллийн эх сурвалжтай болоорой.

Гэрийн хөл хорионд байгаа, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэл санаа тавгүй, бухимдсан үедээ манай төвийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн 1800-2000 утсанд хандан сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625660
0 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up