ХӨЛ ХОРИО: Өчигдөр УГТЭ-ийн амбулаториор 538 иргэн үйлчлүүлсний 52 нь хөдөө орон нутгаас иржээ
2021 оны 4 сарын 16
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нийт 298 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 38 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Мөн төлөвлөгөөт 19, яаралтай зургаан мэс засал амжилттай хийгджээ. Амбулаториор нийт 538 иргэн үйлчлүүлсний 52 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна.
Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625636
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс