“5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна
2021 оны 4 сарын 16
Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компанийн “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн тул үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татах тухай мэдэгдлийг хүргүүлсэн юм.
Уг мэдэгдлийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг, эмнэлгийн болон нийтийн эмийн сангуудаас эргүүлэн татахад хяналт, тандалт тавьж ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625620
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс