Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ

2021 оны 4 сарын 16

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.

Шүүхээс түүнийг 20 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан. Улмаар шүүхийн шийдвэр гарсан даруйд буюу энэ сарын 4-ний өдөр Н.Түвшинбаярыг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Харин ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Н.Түвшинбаяраас коронавирусийн халдвар илэрсэн талаар өмнө мэдээлсэн. 

Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт ганцааранг нь тусгаарласан, биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
625613
4 эможи

Анх
2021-04-16 12:46
Наадхаа эмчлэх хэрэг байгаа юм уу? Тэр чигт нь хаяач.
Зочин
2021-04-16 12:11
Хөөрхий дөө арчаагүй новш юмаа
Иргэн
2021-04-16 12:04
Хэнийг нь эмнэлэгт тусгаарлаад, хэн нь гэртээ тусгаарлагдаад үхээд байдаг юм бэ.хорих өрөөнд нь тусгаарламаар юм.эрхээ хасуулсан хүн нь илүү эрхтэй байна
keyboard_arrow_up