ИРГЭНИЙ СЭТГЭГДЭЛ: Манай улсын эмнэлгийнхэн хүнд сурталтай гэнэ. Гэхдээ хэвтэж буй хүмүүст нь бүр их юм байна

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Нэгэн иргэн цахим орчинд эмнэлэг хэвтэж буй үйлчлүүлэгчдийн тухай ингэж бичсэн байна.

Тэрбээр " Улсын эмнэлэгт анх удаа хэвтээд хоёр хонож байна л даа. Манай улсын эмнэлгийнхэн хүнд сурталтай,гарыг нь цайлгахгүй л бол хөдөлж өгдөггүй,ааш муутай гээд л ярьдаг. Гэхдээ хэвтэж буй хүмүүст нь бүр их юм байна.

Ариун цэвэр бүр зүгээр нойл 

Нэг өрөөнд 3-5 хүн байгаа юм. Дундаа нэг ариун цэврийн өрөөтэй. Жорлонд орох болгонд суултуур дээр нь гишгэчихсэн,гадуур нь бие засчихсан,нойлын цаасаа гадуур нь хаясан,усаа татаагүй байх бол энүүхэнд бас шалан дээр нь шүлсээ хаячихна. Гараа угаах өрөө тусдаа,нус цэр цусаа угаагаад гарсан бол хана,крант,гоожууранд нь наалдуулаад тэр чигээр нь үлдээчихнэ. Цэвэрлэгч цэвэрлэх ёстой л доо гэхдээ ямар нохой гахай биш дээ... За тэгээд хэзээ ч хаалгаа хаахгүй,нээлттэйгээр нь шөнө ч хамаагүй усаа гоожуулаад л нусаа нийгээл тэгснээ гэрлээ унтраахгүй хаалгаа онгорхойгоор нь өрөөндөө яваад орчихноо.

Эргэлтээр гаднаас хүн оруулахгүй гэхэд юун сүртэй юм гэж ундууцна. Эмч,сувилагч байхгүй үед хулгайгаар орж ирнэ. Жоохон хүүхдээ хүртэл дагуулаад... Орж ирээд шууд гадуур хувцастайгаа орон дээр нь сууж авчирсан хоол,цайгаа хамт идэж ууна.Өвчтэй хүмүүс хэвтэж байхад гадны хувцсанд ямар ч нян,бактери яваам билээ. Жаахан хүүхдээ өвчтэй хүмүүсийн дунд оруулж ирж яанам бээ.

Эмчийн үгийг тоохгүй. Хоолны дэглэм барь гээд тусгай хоол өгж байхад л хоолшихгүй байна гээд өөрт нь юм ирээгүй байсан ч өрөөлийн хоолноос за ёстой нохой,гахай шиг идчихээд шөнө нь сандаргаад бөөн юм болно. Эмээ цагтаа уухгүй,тариа өвтгөлөө гэж баашилж хэдэн сувилагч руу уурлана.Тэгээд л эдгэхгүй байна,ингээд байна, тэгээд байна гэж гомдоллоно. Маргааш нь ар гэрээс нь ирж хэрүүл хийнэ, хөөрхий эмчийн л буруу.

Дураараа өөрийгөө оношлоод гаднаас хамаагүй эм,тариа авчирчхаад хийгээд өгөөч гэж гуйна. Танд болохгүй юм байна гэхээр хүнд сурталтай,хийхээсээ залхуурлаа гэнэ.

За тэгээд нэгнийхээ амгалан,тайван байдлыг бодно гэж ёстой байхгүй.Чанга,чанга утсаар ярина надаас бусад нь унтаж байна гэж бодох ч үгүй. Унтаж байхад ирж сэрээснээ өө унтаж байсан юм уу ч гэх шиг.

Ийм байгаад нь төр засаг л бас буруутай,төр засаг л эдгээхгүй байгаад байгаа гэж байгаа.

Хаха ёоо Монголчуудаа нээрээ арай дэндэнэ. Өөр зөндөө юм байна.Зүгээр л ийм бохир,бүдүүлэг байж яаж эдгэх гэсэн юм бэ. Яагаад хүний төлөө төрж,бусдын төлөө амьдарч байгаа юм шиг аашилдаг юм бэ" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
625579
8 эможи

Зочин
2021-04-18 00:02
Үнэнийг бичиж.
ussuri
2021-04-17 23:41
Тиймээс бид үнэхээр дэлхийн шившиг болсон үхэр монголчууд .хандлагаа өөрчилж эхлэвэл 10 жилийн дараа хонгилийн үзүүрт гэрэл харагдах магадлалтай
Zochin
2021-04-17 09:41
Ene asuudal zuv.Gehdee l hudee oron nutagt Huviin emnelgiin standart uneheer muu bn.Hool bol bur ch bhgui.7 honogiin 2 eder ogt hoolgui.OO eree bol burch muu.26 hund 2 hon .Ter n shees n sharlasan suultuur.suugaad ch bagtahgui zai talbaitai.Aimaguudiin МХГ .shalgaj tsoo shine tuvshind shinechileh heregtei bn.HD aas neg hunii hool emchilgeend heden K zartsuuldagiig ch il tod medeeleleh estoi.Hudeenii humuus bol duugarahgui emdee shees.baas bolgood chimeegui garaad yvj bn.
Зочин
2021-04-15 18:30
Ардчилал хүний эрх гээд хүнийг хөөргөсний гай, үүний үрээр хүнийг хүндлэх, эмээх, ажил хийх чадваргүй, амаа хөдөлгөж хэрүүл сайн хийх, өөрөөсөө бусад нь хэн ч биш гэж боддог болгосон.
сүрэн
2021-04-15 18:27
амиа хичээж хувиа бодохыг бид үнэхээр сайн сурсан.энэ хандлагыг яавал өөрчлөж болох бол.бүгдээрээ хичээчгээе
сүрэн
2021-04-15 18:27
амиа хичээж хувиа бодохыг бид үнэхээр сайн сурсан.энэ хандлагыг яавал өөрчлөж болох бол.бүгдээрээ хичээчгээе
Зочин
2021-04-15 16:13
Зөвхөн эмнэлэгт биш ээ. Энэ байдал хаа сайгүй байдаг Сургуулийн орчинд ч ялгаагүй 00 ын ус татахгүй 00 дээр гарч суух биeний юмтай бохир хэрэглэлээ дэлгээд хаячих бол энүүхэнд. Eр нь Монгол орон даяар соёлжуулах их аян өрнүүлмээр юм шиг ээ.
Ийм үг хэлсэн хүн бүхэн буруудаж.хандлага бол зүгээр л0
2021-04-15 15:35
Хандлага 0, үнэлгээ шүү
Сэтгэгдэл
2021-04-15 14:59
Энэ чинь бүхнийг мөнгө, өөрийн амиа нэн тэрүүнд тавьдаг , амиа хичээсэн оркын нийгэм болчихсон байна
Яасан үнэн бэ..ийм зүйл..орчин эмлэгт 1 биш..хаа. Айгү
2021-04-15 14:44
Ийм зүйл.хаа сайгүй..БИЗНЕС БОЛ ЯГ Л ИИЙ ХҮМҮҮСИЙГ. СУРГАДАГ..СУРГУУЛЬ ШҮҮ...ТӨРИЙН..ДАРГА НАР...ЭМЭГТЭЙЙ ГИШҮҮД...БҮНД АНХААР..ХААНХ ЦЭВЭР БНА..ТЭНД БАГШ.ЦЭВЭРЛЭГЧ..ХИЙДЭГ..ХЭДЭН...ЗАХИРАЛ Л. БАЙДАГ..ХОТ..ХӨДӨӨ ЯЛГААГҮЙ..ОДОО БИД 100 ЖИЛ БОЛЧООД...БИШЭЭЭ
keyboard_arrow_up