УГТЭ: Коронавируст халдвар хөнгөн хэлбэрийн үед ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
2021 оны 4 сарын 17
УГТЭ-ээс коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд дараах зөвлөмжийг өгч байна.
- Тайван байж, сайн унтаж амрах;
- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих;
- Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга);
- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх;
- Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах;
- Гэр бүлийнхээ бусад гишүүдэд халдвар тараахгүйг хичээж тусдаа 1 өрөөнд эсвэл дор хаяж 1 метрийн зай барих, ам, хамраа бүрэн дарж ханиаж, найтаах;
- Амны хаалт тогтмол зүүж, 4 цаг тутам солих;
- Гараа сайтар савандаж тогтмол угаах;
- Цонх, салхивчаа 2 цаг тутам онгойлгож агаар сэлгэлт хийх;
- Аяга таваг, хувийн хэрэглээний эд юмсыг гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгах;
- Гэрийн эмийн сан бэлдэх
- Гэр, өрөө тасалгаандаа өдөр бүр чийгтэй, савантай бүлээн усаар цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх;
- Гарын угаалтуур, суултуур, ариун цэврийн өрөөг өдөрт 1 удаа Белизна болон бусад халдваргүйжүүлэх бодистой уусмалаар арчиж халдваргүйжүүлэх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625563
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс