ЭМЯ: Шинээр 742 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
2021 оны 4 сарын 15
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагт 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 18565 боллоо.
Мөн хугацаанд 385 хүн эмнэлгээс гарсан бол хүн дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10,638 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 31 хүн нас бараад байгаа юм.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625557
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс