Ковид-19: Халдвар авсан хоёр иргэн нас барж, нийт нас баралт 29 боллоо

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт шинээр халдварын 1220 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 17820 боллоо. Харин халдвар авсан хоёр хүн нас барж, нас баралт 29 боллоо. Тодруулбал, 49 настай болон 44 настай хоёр эрэгтэй коронавирусний халдварын улмаас нас барсан байна. 

49 настай эрэгтэйн хувьд, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж, нас барсан бол 44 настай эрэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Шинээр батлагдсан 1220 халдварын тохиолдлын 1208 нь Улаанбаатар хотод, орон нутагт 114 тохиолдол бүртгэгджээ. Харин тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрч, тусгаарласан талаар мэдээллээ. 

Мөн гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 21 хүн коронавируст халдварын улмаас нас барсан тухай мэдээллээ.

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625509
0 эможи

keyboard_arrow_up