Боом өвчний асуудлаар Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва үүрэг өглөө

2014 оны 7 сарын 25

Монгол Улсын Шадар сайд, Д.Тэрбишдагва өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нарыг дуудаж, улсын хэмжээнд гарсан боом өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байна. Голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон ажиллаж байна. Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа Могод суманд тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн гэсэн мэдээлэл өглөө.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга Шадар сайд Д.Тэрбишдагва хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хил дамнасан малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, халдварын функт болон замын  асуудлыг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэгдлээ.

Мөн МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчаас өвчний голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд зохион байгуулах, өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх орон нутагт вакцины шаардлагатай нөөц бий болгох, чанар аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гарч орон нутагт хүргүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6255
0 эможи
keyboard_arrow_up