ЭМДЕГ: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоосон тул цаашид төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 4/1494 тоот албан бичгээр “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол улсын 2021 оны төсөвт тодотгол хийх хүртэл шийдвэрлэх боломжгүй болсон тухай чиглэл ирсэн тул хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож цаашид төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт шийдэгдсэний дараа хэрхэх талаар мэдээллийг хүргүүлэх болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625465
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up