ЭМЯ: Сүүлийн 24 цагт 704 ТОХИОЛДОЛ шинээр бүртгэгдэж, 3 хүн нас барлаа

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 15,718 боллоо.

Орон нутагт 106 тохиолдол, нийслэлд 598 хүн халдвар авчээ. Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдэн нь Төв аймаг байна. 

Мөн хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нас барсан хүний тоо 25 болоод байна.

Тодруулбал, 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй буюу нийт гурван хүн нас баржээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625403
0 эможи

keyboard_arrow_up