Сүүлийн хоногт Улаанбаатарт 630, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

ЭМЯ-наас коронавируст нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна.

714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.

  • 630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон.
  • 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо. 

Сүүлийн хоногт Архангай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 40 орчим хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо. Халдварын улмаас 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
625310
2 эможи

keyboard_arrow_up