Сүүлийн хоногт Улаанбаатарт 451, орон нутагт 102 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барлаа

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

ЭМЯ-наас сүүлийн нэг хоногийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна.

554 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол бусад дотоодод бүртгэгдсэн.

  • 451 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10,544 болсон.
  • 102 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо. 

Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа.

Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 боллоо. Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна." гэв.

 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625274
0 эможи

keyboard_arrow_up