COVID-19: Халдварын батлагдсан тохиолдол 10218 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /20214.04.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн хоногт 12235 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 620 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 10218 болж байна.
Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдлын 503 нв Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин аймаг, орон нутагт 117 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 270 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5649 боллоо.
Одоогоор 2107 хүн эмчлүүлж байгаагаа
- Хөнгөн 1822
- Хүндэвтэр 225
- Хүнд 51
- Маш хүнд 9 байна." хэмээн тодотголоо.
Түүнлэн Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Орхон, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ, Ховд, Завхан, Сүхбаатар аймгуудад мөн ковидын халдвар авсан иргэдийг эмчилж байна.