Ж.Байгалмаа: Улаанбаатарт 503, орон нутагт 117 тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 4 сарын 04
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /20214.04.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнөөдөр 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад COVID-19-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол батлагдсан өдөр болж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд
- 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.
- 117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо.
Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.
Өнөөдрийн байдлаар нийт 2107 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн есөн хүний биеийн байдал маш хүнд байгаа"гэв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625106
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс