ЭМЯ: Улаанбаатарт 232, орон нутагт 39 шинэ тохиолдол илэрч нэг хүн нас барлаа

2021 оны 4 сарын 03

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 лабораторид 17,537 шинжилгээ хийхэд шинээр коронавирусийн 271 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 9,898 боллоо.

Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7,889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн дэд дахирал Ж.Байгалмаа танилцуулав. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 бүртгэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625097
0 эможи

keyboard_arrow_up