ФОТО: БНХАУ-аас 300,000 тун вероселл вакциныг хүлээн авлаа

2021 оны 4 сарын 03

Arslan.mn

Засгийн газар БНХАУ-аас худалдан авсан, Вероселл вакцины 300 мянган тунг Чингис хаан нисэх буудалд хүлээн авлаа. 

Энэ сард Монгол Улс насанд хүрсэн 1,1 сая хүнийг коронавирусний эсрэг вакцинд хамруулах зорилгоор 2,297,600 тун вакцин авна. Тухайлбал, Спутник V, Синофармын Вероселл, АстраЗенека компанийн  вакцинаас гадна Ковакс хөтөлбөрийн тусламжаар АстраЗенекагийн  97600 тун вакцин хүлээн авахаар төлөвлөжээ.

Өчигдөр нийслэлд 10876, орон нутагт 1664 нийт 12240 хүнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд дархлаажуулсан хүний тоо 323,690 боллоо. Энэ нь зорилтот бүлгийн хүн амын 16.2 хувийг эзэлж байна. 

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625095
0 эможи

keyboard_arrow_up