УНТЭ: Дотоод халдварыг бууруулах зорилгоор бактери, вирусийн эсрэг үйлчлэлтэй фотокаталист технологийн туршилтын ажлыг хийжээ

2021 оны 4 сарын 03

Arslan.mn

Японы UNIDO олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Ковидын үед хөгжиж буй улсуудад туслах, шинэ дэвшилтэт технологийг хуваалцах, дэмжих төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, үүдэл эс шилжүүлэн суулгах төвийн өрөөнүүдийн хана, тааз, томхон тавилга эд хогшил зэрэг нийт 300 орчим м2 талбайд эмнэлгийн дотоод халдварыг хянах, бууруулах зорилгоор бактери, вирусийн эсрэг урт хугацаанд тогтвортой үйлчлэлтэй фотокаталист технологийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Arslan.mn

ШУТИС-ийн БАТС, Тана загварчлал сэтгэлгээний лабораторийнхан төслийн технологи дамжуулалт хийх, техник ажиллагааны чиг үүргийн дагуу 2021.03.27- 28- ны өдрүүдэд ажилласан байна.

Энэ технологи нь гэрлийн үйлчлэлээр идэвхижиж бичил биетүүдийг устгадаг нано бүрхүүлийг /inviroshield M5 бодис/ ямар ч гадаргууд технологийн дагуу шүршиж тогтоох ба 1 удаа бүрэхэд /дунджаар 5 жил/ урт хугацаанд тогтвортой үйлчлэх ба хүн, орчинд хоруу чанар багатай байдгаараа сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа ЮНИДО олон улсын байгууллагад бүртгэгдсэн технологи юм.

Ковидын хүнд хэцүү үед энэ төслийг дэмжиж санхүүжүүлсэн Японы UNIDO байгууллагад УНТЭ-ийн зүгээс талархал илэрхийлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625093
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up