ЭМЯ: Шинээр 486 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 2 хүн нас барлаа
2021 оны 4 сарын 02
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
Өчигдөр улсын хэмжээнд 11,876 хүний сорьцод шинжилгээ хийхэд 486 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 9,327 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 146 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216-д хүрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын 56 хувийг эзэлж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625055
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс