ӨНӨӨДӨР: “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” тохиож байна

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

“Аутизмыг таниулах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг дэлхий дахинд 14, манай улсад 9 дэх жилдээ тэмдэглэж буй.

Энэхүү өдрөөр дэлхий дахинд болон Монголд жил бүр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн.

Мөн 1972 оноос хойш АНУ-ын Аутизмын нийгэмлэг дөрөвдүгээр сарыг “Аутизмыг таниулах сар” болгон хөгжүүлж эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах, бодит мэдээллийг өгдөг болсон.

Энэ жил дөрөвдүгээр сарыг “Аутизмыг таниулах сар” бус “Аутизмыг хүлээн зөвшөөрөх сар” болгож өмнөхөөс ялгаатай нь боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урт хугацааны цогц үйлчилгээнд үзүүлэх дэмжлэг, боломжийг сайжруулахад чиглэж байгаа юм.

Баримтаар, Аутизмтай залуучуудын /9-23 насны/ 35 хувь нь эрхэлсэн ажилгүй эсвэл ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн боловсрол эзэмшээгүй байна.

"Аутизмтай хүмүүс амьдралынхаа бүхий л хэсэгт бүрэн дүүрэн амьдрахад бид үргэлж дэмжиж ажиллана" хэмээн АНУ-ын Аутизмын нийгэмлэгийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Кристофер Банкс хэлжээ.

Монгол Улсад 9 жилийн хугацаанд хийсэн Аутизмыг таниулах зорилготой үйл ажиллагааны хүрээнд хүн амын тодорхой хувь аутизмын ойлголттой болж аутизмтай хүүхэд, тэдний гэр бүлийг ойлгож, дэмжих асуудал нийгэмд нааштай байгаа ч одоогоор боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг асуудлыг бүх шатанд сайжруулахад төрийн бодлого, үйл ажиллагаа сул байна.

Тухайлбал, аутизмтай хүүхдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд байдаг. Судалгаанаас үзэхэд аутизмтай хүүхдүүд хоол боловсруулах эрхтний архаг нэг буюу хэд хэдэн өвчнөөр бусад хүүхдээс бараг найм дахин их өвчилдөг. Мөн сэтгэлийн хямрал аутизмтай хүүхдийн нийт 7 хувьд, насанд хүрэгчдийн 26 хувьд нөлөөлдөг гэсэн Америкийн судалгаа байдаг ч Монголд энэ хувь хэд байгааг мэдэх судалгааны ажил хийгээгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625051
0 эможи

keyboard_arrow_up