ЭМЯ: Сүүлийн хоногт Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол батлагдлаа
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 20489 сорьцонд шинжилгээ хийхэд 394 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8841 боллоо.
Сүүлийн 24 цагт 150 хүн эмчлэгдэж, эдгэрсэн хүний тоо 5070 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 394 бүгд дотоодын халдвар байна. Ингээд дотоодын халдвар 8841 болж байна.
Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.
Улаанбаатарт бүртгэгдсэн 266 тохиолдол төвийн зургаан дүүрэгт бүргэгдлээ.