УГТЭ: “Эрдмийн чуулган-2021” эрдэм шинжилгээний хурлаа ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгууллаа

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

УГТЭ  “Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Эрдмийн чуулган-2021” эрдэм шинжилгээний хурлаа 2021 оны 03 сарын 30-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 40 өгүүлэл, 17 ховор тохиолдол, 20 онолын сэдэв бүхий бүтээлээ ирүүлж оролцлоо.

Arslan.mn

Энэ удаагийн “Эрдмийн Чуулган-2021” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг АУ-ны доктор, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа “Зүрх судас ба Covid-19” сэдвээр уншиж сонордууллаа. Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 15 бүтээлийг аман илтгэл, 10 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, илтгэгчийн ур чадвар, эмнэлзүйн ач холбогдол зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа.

Arslan.mn

Уг Эрдмийн Чуулганы Тэргүүн байрыг их эмч Г.Мижидсүрэн нарын “Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн” сэдэвт судалгаа, Дэд байрыг их эмч Д.Эрдэнэболд нарын “Архины шалтгаант нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслийн оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг их эмч Н.Лхамцоо нарын “УГТЭ-ийн харвалтын тасагт тархины эдийн доторх цус харвалтын улмаас нас барсан өвчтөнүүдэд тархины үхэлтэй донор болох боломжийг эмнэлзүй болон суурь шинжилгээнүүдээр тооцоолсон нь” сэдэвт судалгааны бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Мөн их эмч нарын Ж.Төгөлдөр “Өнчин тархины хавдрын трансфеноид дурангийн мэс засал”, их эмч Д.Жавзан-Орлом нарын “Уушгины хатгаагаар хүндэрсэн ковид-19-ийн тохиолдол”, их эмч Б.Дэлгэрмаа нарын “Бүсэлхий нугалмайн дагнасан ивэрхий ба бүсэлхий нугалмайн ивэрхий спондилит, шморлийн ивэрхийтэй хавсарсан эмгэгийн соронзон резонанст томографи оношилгооны үр дүнгээс” сэдэвт судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2021” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624978
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up