ФОТО: Өнөөдөр ЭМЧ НАРЫН эрхээ хамгаалах, мэргэжлээрээ бахархах ӨДӨР. Бас цаг наргүй ажлын нэг өдөр
Энхийн дайн гэж хэлж болох коронавурсийн энэ цаг үед үр хүүхдүүдээ айлд орхиод, эр нөхөр, эсвэл эхнэрээ эрсдэлд оруулаад фронтын тэргүүн шугаманд тэмцэж яваа хүмүүс бол эмч, сувилагчид. Тэдэнд ч хайртай хүмүүс, хамгаалах ёстой гэр бүл гэж бий. Тэд амьд явах эрхтэй.
Өнөөдөр бол тэдний эрхээ хамгаалах, мэргэжлээрээ бахархах баярын өдөр бас цаг наргүй ажлын нэг өдөр.
Тэр дундаа "Ковид-19" цар тахлын голомтыг дотооддоо хумих, илэрсэн халдвартай иргэдээ эмчилж, иргэдийнхээ эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, мэргэжилтнүүд болон ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ нарын гүйцэтгэж буй үүрэг нэн чухал.
Тэдний сэтгэлзүй амаргүй байна. Аюулт цар тахлыг дарах гэж битүү хувцас, вирустэй орчинд хэдэн сар ч гэрээ умартан ажилласан. Ялангуяа, бусдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө эрсдэл хүлээж, өнөөдөр халдвар авчихаад буй эмч, сувилагч, асрагч нартаа хурдан эдгэж, дахин олон хүн эмчлэхийг иргэдийнхээ өмнөөс хүсье.
Хамт олноороо халдвартай иргэдийг эмчилж эдгээж гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн алтан гартай эмч, сувилагч, ажилчдаараа бахархаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|