ЭМЧ НАР: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Цар тахал ба цалин хөлс" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Тэд "Цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байна.

Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастай олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар пост дээр гэх мэт хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохис хийлгүй хөдөлмөрлөж байгаа хэрнээ нэг сард

  • их эмчийн дундаж цалин 750 мянгаас-850 мянга төгрөг
  • сувилагч мэргэжилтэн 670-720 мянган төгрөг,
  • эрүүл мэндийн ажилтан 470 мянгаас-500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн зэрэгцээ салбарын нийт ажилтнуудыг 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна.

Цар тахлын үед голомтод эмч, ажилтнуудын нүүр тулан ажиллаж олон сар гэр бүл үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авч Ковид-оор өвдөх тохиолдлууд ч нэмэгдсээр байна. 

Мөн голомтод ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх юм" гэдгээ мэдэгдлээ. 

Мөн тэд Засгийн газарт  Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна тухай  мэдэгдэл хүргүүлэх болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624916
2 эможи

l
2021-03-30 18:02
хол очиж хуц хөнжилиинхөө хэрээр хөлөө жиии лаларуудаа ажилгүй хүмцэрүүд зөндөө байна
keyboard_arrow_up