ЭМЯ: Сэмжид Хужирт сувилалд амарсан 13 аймгийн 174 хүний 62-оос нь халдвар илрээд байна

2021 оны 3 сарын 28


 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

Орон нутагт байгаа хүмүүст стандартын дагуу эмчилээ үйлчилгээ үзүүлж байгаа. Зарим аймгаас мэргэжлийн баг ирүүлэх хүсэлт гаргасан. Завхан аймгийн Шилүүстэй суманд амжилттай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд байна. Тэнд Завхан аймгийн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тархвар судлаач эмч нар очсон. Мөн Өвөрхангай аймагт мэргэжлийн баг илгээгээд байна.

Ер нь аймаг, орон нутгийн эмнэлгүүд бэлтгээ сайн хангасан учраас өөрсдөө тодорхой хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгаа.

-Сүүлийн 24 цагийн байдлаас харахад Дархан-Уул, Архангай аймгуудад халдварын тоо маш өндөр байна. Эдгээр аймгуудад халдварын тоо нэмэгдэж байгаа ч хариу арга хэмжээг маш сайн авч байгаа. Тусгаарлах байрны нөөцийг бэлдэж, тэндээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг авч байна. Эмнэлгийнхээ нэмэлт орны нөөцийг тооцоолж, шаардлагатай тохиолдолд дэлгэхээр бэлдэж байгаа.

-Тус сувилалд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан байсан. Гуравдугаар сарын 27-ны байдлаар эдгээр хүмүүсийн 62-т нь халдвар илрээд байна. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авч, орон нутгууд хяналтаа тавьж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
624850
7 эможи

Test
2021-03-28 23:55
Test site-aa нэмэгдүүлэхгүй бол ихэнх хүмүүс очероос нь болоод очихгүй байна шүү дээ !!!
keyboard_arrow_up