СЭМҮТ: Шинэ коронавируст халдварын үед СЭТГЭЛЗҮЙГЭЭ хэрхэн хамгаалах вэ?
“Шинэ коронавируст халдварын үед сэтгэлзүйгээ хамгаалъя” сэдвээр СЭМҮТ-ийн мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Хөл хорионд байгаа хүмүүст өгөх зөвлөмж:
-Тайвшруулах амьсгалын дасгал хийх
-Идэвхтэй хөдөлгөөн хийх
-Ном сэтгүүл унших
-Үнэн зөв, бодитой эх сурвалжаас мэдээлэл авах
-Худал цуу ярианаас зайлсхийх
-Гэр бүл, найз нөхөд ойр дотныхоо хүмүүстэй цахим, утсаар холбогдох
-Эмч, мэргэжилтэнтэй хүндэтгэлтэй харилцан өгсөн заавар, зөвлөмжийг биелүүлэх
Халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллаж буй мэргэжилтнүүдэд өгөх зөвлөмж:
-Ажиллаж буй орчиндоо эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх
-Баг, хамт олон, бие биенээ халамжлан дэмжиж, хүндэтгэж, урам өгч ажиллах
-Өөрийн үүрэг хариуцлага, боломж, эрсдэлийг бодитой үнэлэх, хүч, нөөцөө зөв хуваарилан ажиллах
-Ажлаа хийхийн зэрэгцээ цагтаа хооллож, амрах цагийг өөртөө гаргах
-Үнэн зөв, бодитой эх сурвалжаас авсан мэдээллийг бусадтай хуваалцах
-Стресс тайлах энгийн аргуудыг ашиглан сэтгэл санаагаа тайван байлгах
-Архи, тамхи, мансууруулах бодис болон шаардлагагүй эм хэрэглэхээс зайлсхийх
-Гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй цахим, утсаар холбоотой байх
-Сэтгэл санаа хямарсан үед хамт олонтойгоо ярилцах, зөвлөгөө авах, удирдлагаасаа дэмжлэг хүсэх
Хэрвээ та нэмэлт мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн турш мэдээлэл өгөх 1800-2000 утсанд хандана уу.