ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 206 тохиолдол нэмэгдлээ
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 23-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 12326 шинжилгээ хийгдэж, 206 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.
Харин сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрэн нийт эдгэрсэн хүний тоо 3758 болж байна. Мөн Завхан аймагт эмчлэгдэж байсан дөрвөн хүн эмчлэгдэн эдгэрч, тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрсэн сайн мэдээ байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай биелүүлэн Улаанбаатар хот руу хөдөлсөн.
Шинээр бүртгэгдсэн 206 хүнээс дотоодод халдвар авсан 204 хүн байна.
ШУУД ҮЗЭХ: