Улаанбаатарт 168, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 9,520 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 170 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,976 болж байна.
Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын халдварын 170 тохиолдлын
- 168 нь Улаанбаатарт,
- Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн.
170 халдвар авсан хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 23 дугаар хороо,
- БГД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.
Сүүлийн хоногт 126 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,477 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,365 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,191, хүндэвтэр 159, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна." гэв.