НИЙСЛЭЛ: Халдварын голомт нь тодорхойгүй 11 ТОХИОЛДЛЫН БАЙРШЛУУД
2021 оны 3 сарын 20
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн хоногт нийт 15293 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 148 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4806 боллоо. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3351 болж байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь байна.
Шинээр халдвар авсан 148 хүн бүгд дотоодод халдвар авсан.
Шинээр илэрсэн тохиолдолын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн, 5 тохиолдол нь Хөвсгөл аймагт бүртгэгдлээ.
Халдвар авсан 11 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байна" хэмээн ярилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624645
0 эможи
уншигч
2021-03-21 11:28
Энэ хуучин мэдээллээ сольж өнөөдрийн мэдээ тавиач ээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс